Нүүр хуудас >> Тоглоом | Блог | Холбоо барих | Фийд | Нэвтрэх

Blogger-ыг сонгох болсон шалтгаан

Blogger-ыг сонгох болсон нь sanakae блогт нийтэлсэн шалтаанаас болоод бас Банжиг.нээт дээр блогтой байсан болхоор тэр server-ийн асуудалаас болоод Blogger-ыг сонгож байна. За тэгээд sanakae-н бичсэнийг уншаад үзээрэй магадгүй таныг ч гэсэн Blogger-ыг сонгох байх гэж найдаж байна.

  1. Томоос том шалтгаан бол blogger-ын эзэмшигч Google.
  2. Мэдээж хэрэг Blogger үйлчилгээ үнэгүй. (Ямар нэгэн эзэмшигчийн зүгээс оруулсан сурталчилгаагүй)
  3. Мянга мянган үнэгүй template буюу загварууд бий.
  4. Blogger-ыг ашиглах талаар маш их хэмжээний гарын авлага, тусламжууд бий. Олон олон блогчид нэмэлт хийж болох зүйлсын талаар бичсэн байдаг.
  5. Blogger дээр байрласан блогийг Google бусад газрын блогоос хурдан index-лэж авдаг. (Google search дээр маш богино хугацаанд хамрагдах боломжтой болно гэсэн үг)
  6. Блогтоо нэрийн domain-г шууд холбож болно. Энэ нь хэн ч хийж чадахаар маш ойлгомжтой дээр нь хялбар байдаг.
  7. Google Adsense болон бусад төрлийн Ads-ыг байрлуулахад ямар ч хориг саад байхгүй.
  8. Ямар нэгэн өөрчлөлт хийх бол өөрийн хүссэнээрээ хийж болно. Ямарч хязгаарлалтгүй.
  9. Хамгаалалт, найдвартай байх тал дээрээ ямар ч блогоос илүү.
  10. Blogger - Энэ бол маш хялбар. Надад итгэ.!

Иймээс ямар ч эргэлзээгүй http://www.blogger.com/-руу ороод блогоо эхлүүл амжилт хүсье!
0 Сэтгэгдэлтэй:

Сэтгэгдэл бичих

Урмаар тэтгэж бурмаар шагнаж байх хэрэгтэй

 
Zamjim.blogspot.com. 2009-10-11-нээс эхэлж хөтлөв. Блогт нийт: зочин байна. Блогт нийт удаа хандсан